etoim.mn
photos/16296505a80feeb1cdba21.jpg

Тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгалыг зөв болгон өөрчлөх ажил өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Уг ажлын хүрээнд нийт 10 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх юм.

Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэн, зорчих хэсгийн зүүн гар тал уруу илүү их гэрэл хуваарилдаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй аж.

Манай улсад бүх тээврийн хэрэгсэл 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоор иржээ. Харин 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн 50-иас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх