etoim.mn
photos/p1c706on56f6sd55mnbn0u14fn3.jpg

Хятад улсын тамирчин У Дазин “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 500 м-ийн шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн төрөлд түрүүлснээр эх орондоо энэ олимпийн анхны алтан медалийг авчирч, дэлхийн дээд амжилтыг эвдлээ гэж  “Синьхуа” агентлаг мэдээлэв. У Дазин дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигддэг тамирчин болохоо нотлон энэ олимпийн үеэр хоёр ч удаа дэлхийн дээд амжилтыг эвдэж чаджээ.

Өдгөө 23 настай  тэрбээр хагас шигшээд тогтоосон дээд амжилтаа 0.216 секундээр эвдэн 39,584  секундийн  амжилтаар барианд орж, олимпийн аварга болсон байна. 

Энэ нь Хятад улсын тамирчин "Пёнчан-2018" олимпоос алтан медаль хүртсэн болон Хятад улс эрэгтэйчүүдийн шорт-трекийн төрөлд олимпоос алтан медаль хүртсэн анхны тохиолдол юм.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ф

[202.72.245.122]

2018-02-23 13:52:37

допингийн асуудлаас болж цэвэр хүмүүсээ л оруулж цөөн медальтйа байх шиг