etoim.mn
photos/15194454385a90e5be21412.jpg

Энэ амралтын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот орчмоор цаг агаар харьцангуй тогтуун байх нь. Тухайлбал, өнөөдөр бага зэрэг үүлшинэ, цас орохгүй.  Салхи секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг, Сонгино орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. Маргааш Улаанбаатарт шөнөдөө багавтар үүлтэй 17-19 градус хүйтэн, өдөртөө үүлшинэ,  4-6 градус хүйтэн байх нь. Харин орон нутгийн хувьд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, зарим газраар цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар: 19,21-нд Хангайн уулархаг нутгаар,23,25-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 24-25нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Ойрын 2 хоногтоо хүйтний эрч бага зэрэг чангарах ч цаашдаа суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Төвийн аймгуудын нутгаар: 21-22нд нутгийн хойд хэсгээр, 23-нд шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 4 хоногтоо Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.    Зүүн аймгуудын нутгаар: 19,21-нд нутгийн зүүн хэсгээр, 22,24-нд зарим газраар бага зэргийн цас орж, 22-нд салхи баруун хойноос 14-16 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч суларна. Говийн аймгуудын нутгаар: 22,24-нд нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 22-нд зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх