etoim.mn
photos/p1c75tqhkh1cbn38n1kfm1d921pv13.jpg

Өмнөд Солонгосын Пёнчан хотод үргэлжилж буй өвлийн олимпийн XXIII наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд ОХУ-ын шигшээ баг Германы багийг хожиж, олимпийн аварга боллоо. Шигшээ тоглолтын үндсэн цаг болон 20 минутын нэмэлт цагт Оросын баг тамирчид 4:3 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Оросын баг тамирчид олимпийн тоглолтоос 9 дэх удаагаа алтан медаль хүртэж байна. Өвлийн олимпийн тоглолтод Германы баг тамирчдын үзүүлж байсан хамгийн дээд амжилт нь хүрэл медаль юм. Харин энэ жилийн олимпийн наадмын хүрэл медалийн болзлыг Канадын баг тамирчид хангасан юм. Ийнхүү ОХУ-ын баг тамирчид Пёнчаны олимпийн наадмаас эх орондоо 2 дахь алтан медалийг авчирлаа. Өмнө нь уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын тамирчин Алина Загитова алтан медаль авсан билээ. Одоогоор Оросын баг тамирчид 2 алт, 6 мөнгө, 9 хүрэл буюу нийт 17 медалийн эзэн болоод байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[69.138.225.158]

2018-02-26 14:41:16

Оросууд та нартаа баяр хүргэе! Та нар чадлаа. Олимпийн тугийн дор олимпод жагсан орсон ч ОРОСЫН ТУГийг мандууллаа та нар мундаг шүү.

ган

[124.158.93.7]

2018-02-26 13:37:07

Германаас өөр баг аваргын төлөө үлдсэн бол хожигдож магадгүй л юм. Гэхдээ арай ч дээ, Германд хожигдож болохгүй гэдгээ 1945 онд ойлгосон ард түмэн шүү дээ. Би ч гэсэн оросууд маш их дарамт шахалтын дор энэхүү амжилтыг гаргасанд баяртай байна. Даравч дардайна булавч бултайна гэж бий дээ. Тэр тусмаа бүх хүний анхаарал татдаг уран гулгалт, хоккейн төрөлд алт авна гэдэг нэг юм хэлээд байгаа биз.

Зочин

[103.229.120.88]

2018-02-26 12:15:04

АНАЛЬГИН УУВАЛ ТҮҮНД ЧИНЬ ЗООЛТТОЙ ДОПИНГИЙН НЭГ НАЙРЛАГА ЯВЖ Л БАЙГАА .

Зочин

[43.242.243.139]

2018-02-26 12:06:17

Орос гүрэн үнэхээр агуу юм аа. Орос улсгүй олимп гэж байхгүй юм байна. Нэгнийгээ алж болдог хорвоод хүч тэнхээ оруулах эм уугаад түрүүлэхийг бодохгүй араатан ч үгүй буйзаа.

Зочин

[103.229.120.88]

2018-02-26 11:54:27

ОЛИМПЫН БАГ ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ ОРОСУУДАД ХОРИГ ТАВИХ ГЭЖ ДОПОНГИД ШИНЭЭР ОРУУЛСАН ЭМНИЙХЭЭ ЖАГСААЛТЫГ НУУСАН . ТЭРНИЙ ХҮЧИНД ОРОСЫН ТОМ ТОМ ТАМИРЧДЫГ ЭНЭ ОЛИМПИД ОРУУЛАХГҮЙ БАЙЖ ЧАДЛАА . ГЭСЭН С ОРОС ГEРМАНЫГ 45 ОН ШИГ БУТ НИРГЭЛЭЭ . МАНАЙ БАЯЛАГ КАНАДЫГ ХӨГЖҮҮЛЭЖ БАЙГААГ МЭДЭХ ҮҮ ТА НАР .

орос

[66.181.160.13]

2018-02-26 11:36:47

манай ах нарын баг түрүүлсэн

Олимпийн баг

[202.170.68.162]

2018-02-26 10:56:54

Оросын баг оролцоогүй. Олимпийн баг түрүүлсэн.