etoim.mn
photos/a5fd6333ed40e47ce12331fe286cf812.jpg

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2018.03.08/ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, нийслэлд найман  эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас  хүнд хөнгөн гэмтэл авсан аж. Мөн жирийн өдрүүдтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Бүртгэгдсэн дуудлагын дийлэнх нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн буюу эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн, биед нь гэмтэл учирсан, хутгаар зүсэгдсэн  гэх дуудлагууд эзэлсэн байна. Түүнчлэн баярын өдрөөр эрүүлжүүлэгдсэн эрчүүдийн тоо мөн өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин хүн амины гэмт хэрэгтэй холбоотой дуудлага бүртгэгдээгүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.42.87]

2018-03-10 08:43:13

Монгол айл өрх бүрт хүчирхийлэл байдаг