etoim.mn
photos/maxresdefault.jpg

Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн тоглогч Серхио Рамос тоглолтын үеэр бие засах газар луу гүйн шуугиан тарьжээ. Тэрбээр “Эйбар” багтай хийсэн тоглолтын 73 дахь минутад шүүгчид ямар нэгэн зүйл хэлээд талбайг орхин гарчээ. Таван минутын дараа тэрбээр талбай дээр дахин гарч ирсэн байна.

Тоглолтын харьцаа 1:1 байхад Рамос талбайг орхисон аж. Азаар түүний эзгүйд талбай дээр ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. Таван минутын дараа Криштиану Роналду гоолдсоноор “Реал” айлын талбай дээр хожил байгуулсан аж. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр дасгалжуулагч Зидан “Рамос морь харчихаад ирсэн” хэмээн ярьжээ. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.131.225.150]

2018-03-13 11:50:05

boljdee