etoim.mn
photos/9c40e398c736ab73great.jpg

Эр өсч, эсгий сунажээ... Өнгөрөгч лхагва гарагт Холливудын жүжигчин Арнольд Шварценеггер нууц хүү нь гэгддэг Жозеф Баенатайгаа хамт дугуйгаар зугаалж яваад гэрэл зурагчдын хараанд өртөв. Жүжигчин эрийн алдар нэрийн оргилд хүргэсэн "Терминатор" киноны шинэ ангийн сураг дуулдаж буй энэ үед хүмүүс Арнигийн хүүг уг кинонд тоглох нь гэж таамаглах болов.

Энэ нь "Төмөр" Арнигийн залуу насыг санагдуулам төрхтэй хүүгийнх нь булчинлаг бие бялдартай холбоотой болов уу. Арнольдын гэрийн үйлчлэгч асан Милдред Баенагаас төрсөн, Пеппердин их сургуулийн оюутан, 20 настай энэ хүүгийн бие хаа эцгийнхээ сайн генийг авч чадсан гэлтэй гайхалтай хөгжсөн харагдана. Шварценеггерийн хүү жүжигчин Патрик Шварценеггерт ийм сайхан бие хаа заяагаагүйд тэрбээр жаахан сэтгэл дундуур байдаг болов уу.

Фитнесс бол эрчүүдийг илүү ойр дотно болгодог спорт гэдэг нь Баена болон Арни нарын харилцаанаас харагдана. Өдгөө 70 настай Арни хүүдээ төрсөн өдрийн мэндчилгээг олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэхдээ "Төрсөн өдрийн мэнд хүргэе, Жозеф! Чи бол гайхалтай хүү бөгөөд төгс хамтрагч минь. Жил ирэх тусам л чи улам хүчирхэг бөгөөд ухаалаг болж байна. Би чамаараа бахархаж байна. Хүүдээ хайртай шүү" хэмээжээ.

Аав, хүү хоёр өмнө нь ч хэд хэдэн удаа дугуйгаар хамтдаа зугаалж яваад, мөн фитнесст хамтдаа бэлтгэл хийж байгаад папараццичдийн хараанд өртөж байсан юм.

Таалагдахгүй байна

9
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.70.37.34]

2018-03-19 14:06:06

воовлдаа