etoim.mn
photos/9572b962b8139bd2fb70580118b6069d_1200.jpeg

Чөлөөт бөхийн 2018 оны оюутны УАШТ энэ сарын 23-25-нд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын зааланд болно. Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, оюутны спортын холбоо, Үндэсний биеийн тамирын дээд сургууль хамтран зохион байгуулах бөгөөд олимпийн жингийн ангиллаар явагдах юм. Бямба гаригт эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, ням гаригт эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаантай. Улсын аваргууд есдүгээр сарын 4-9-нд Бразилийн Гояна хотод болох оюутны ДАШТ-д оролцох эрх авах юм. Хоёр жилд нэг удаа болдог оюутны ДАШТ эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жингийн ангиллаар болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх