etoim.mn
photos/spring hit 2018 poster A3 cmyk.jpg

"Өлзий" телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Хит - 2018" тоглолт айсуй. Сурсан зүйлийг сураар боож болдоггүй гэдэг шиг "Хаврын хит", "Намрын хит" тоглолтыг дуу хуураа дээдэлдэг Монголчууд маань хэдийнэ хүсэн хүлээж үздэг болжээ.  Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэдэг энэхүү тоглолт зохион байгуулагдах бүртээ өөр өөрийн өвөрмөц онцлогийг харуулж чаддагаараа давуу талтай.  Мөн олны хүндэтгэл хайрыг хүлээсэн ахмад дуучид болон энэ цаг үед од болон гялалзаж байгаа залуу уран бүтээлчид нэгэн өдөр нэгэн тайзнаа хуран чуулдаг нь үзэгчдийн талархлыг яахын аргагүй хүлээдэг билээ.

Тэгвэл энэ удаагийн "Хаврын Хит 2018" тоглолтод Ардын жүжигчин  дуучин А.Долгор, МУГЖ дуучин Н.Чулуунхүү, МУГЖ дуучин С.Батсүх зэрэг энэ цагийн үеийг эзэлсэн уран бүтээлчдээс гадна СТА дуучин Э.Төрмандах, Н.Мөнгөншагай, Э.Чулуунчимэг, Л.Банзрагч, П.Жимсээ гээд авьяаслаг дуучдын нэрс хөвөрнө. Мөн урлагт өвөрмөц өнгө төрхийг авчирсан Увертюра хамтлаг, Ньюнс хамтлаг, шилдэг морин хуурч Д.Шинэцог Гени болон ХБК-ийн Цохивор хөгжмийн чуулга уран бүтээлчид гээд сюрприз дүүрэн "Хаврын хит - 2018" тоглолтод үзэгчид та бүхнийг урьж байна.

Хит уран бүтээл гэдэг хамгийн шилдэг уран бүтээл байдаг. Тэр ч утгаараа "Хаврын Хит - 2018" тоглолтод зөвхөн шилдгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэнэ гэдгийг үзэгч танд амлаж байна. Тоглолт 4 дүгээр сарын 13 ны өдрийн 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Үндэсний өв соёл хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевиз

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх