etoim.mn
photos/olloo_mn_1472519017_527-1407203168gdfgdgdfgfd.JPG

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Архангай, Булганы нутаг, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн баруун хойд  хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Маргааш өдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 04-р сарын 11-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 10-12 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 11-ний 20 цагаас 04-р дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол Алтайн нуруу, Завхан голын эхээр 3-8 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө сэрүүсч Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар  7-12 хэм дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн,  өдөртөө 10-15 хэм дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Шөнөдөө хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 10-12  хэм дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Дундговийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.  

2018 оны 04 дүгээр сарын 13-наас 04 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 13,14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх