etoim.mn
photos/3bdc60cb7d9e0cfa1b8efdf34348e62d.jpg

Зууны манлай, "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ, СУИС-ийн хүндэт профессор  Ч.Насантогтохын төрсөн өдөр энэ сарын 9-нд болно.

Тэрбээр төрсөн өдрөө урлагт хүчин зүтгэсэн 40 жилийн тайлангаа үзэгч, сонсогч фенүүдийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тодруулбал, 2018 оны 05 сарын 9-ний 19 цагт Соёлын Төв өргөөнд болох "THE BEST OF" бие даасан тоглолтоо хийхээр болсон бөгөөд тоглолтод түүний бүхий л хит дуунууд эгшиглэх юм.

Тоглолтод урилгаар Соёл-Эрдэнэ, Хурд, Чингис хаан хамтлагийн ахлагч МГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд,  Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, оп дива Наран, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна түүний үе үеийн шавь нар нь оролцох юм.

Хит дууг сонсохоос гадна азтан болох боломжийг тоглолтын зохион байгуулагчдын зүгээс олгож байна. Тодруулбал, тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 100 хүнд "Хаан нүүдэл трейвэл" компанийн Байгаль нуурт амрах 50% хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэхээс гадна супер 2 азтан шалгаруулж 100% хөнгөлөлттэй үнэгүй амрах эрхийн бичгээр шагнах юм байна.

Тоглолтод ирсэн хүн бүрийг халуун дарсаар дайлах аж.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх