etoim.mn
photos/хонин-сүрэг.jpg

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 5 дугаар сарын 7-ноос 5 дугаар сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

- Хугацааны эхээр ихэнх нутгаар бороо нойтон цас орж, сэрүүснэ -

Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас, 10-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Салхи 7, 10-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 7-8, 11-нд сэрүүснэ. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас, 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 7-8,11-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаас бусад нутгаар өдөртөө 23-28 хэм хүрч дулаарна. 8, 11-12нд эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор болон уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 9-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 7-9, 11-12 нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 7-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм хүрч дулаарна. 9,12-нд эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 9-нд зарим газраар бороо хур тунадас, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 7-9, 11-12 нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 7-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм хүрч дулаарна. 9, 12-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 4-9 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх