etoim.mn
photos/fridays-weather-forecast-unit-4_01.jpg

Малчид, ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно.

2018 оны 5 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  20-22 хэм дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18,19-нд Алтайн уулсаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх