etoim.mn
photos/9ed40cbf917aa615cd08918823c6810f.jpg

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар дулаарна.

2018 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулс болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын болон Увс нуурын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх