etoim.mn
photos/15294603615b29b6890e25e.jpg

"Улаанбаатар цом-2018" Олон Улсын боксын тэмцээн өнөөдөр хөшгөө нээж байна. Уг тэмцээнд 13 улсын ширэн бээлийтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд гал гарсан тулаанууд 2018.06.20-оос 06.24-ний өдрүүдэд болно.  

Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 4 баг болон хуваагдаж, 40 шилдэг тамирчинаа оролцуулахаар болжээ. 

Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин Сөүлийн олимпийн наадмаас анх удаа Н.Энхбат хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, Монголын боксчин Э.Бадар-Ууган анх удаа 2008 оны Бээжингийн олимпийн аварга болсоны түүхт 10 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Эдгээр түүхт ойн хүрээнд зохион байгуулах тус тэмцээн өнөөдөр "Аса цирк"-д эхэлж байна. Тэмцээн 13:00 цагаас эхлэнэ. Нээлтийн үйл ажиллагаа 15:00 цагаас болох юм байна. 

Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй

Жич /Уг тэмцээн үнэ төлбөргүй/

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх