Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5.jpg

Сүүлийн үед 60 тэрбумын хэрэг гэх бичлэг олон нийтийн сүлжээнд ихээхэн тархаж буйтай холбогдуулан "Ocean Grey" продакшны дууны инженер А.Ариунболд өөрийн байр сууриа илэрхийлжээ.

А.Ариунболд мэргэжлийн хүний хувьд 60 тэрбумын гэх бичлэгийн эх хувь буюу 90 минутын бичлэгийг судлаж үзсэн байна.

Тэрээр хэлэхдээ: Миний олсон хамгийн эхний алдаа бол тухайн орчинд байсан нэг хүний "ringtone"  буюу утасны дуудлага нь үсэрсэн байна. Харин энэ үед ярьж буй хүний яриа үсрэлтгүй хэвийн сонсогдож байгаа юм. Нарийвчлан хэлбэл ямар ч утасны дуудлага 30 секундээс 1 минутын хооронд эргэлдэж, давтагдаж байх учиртай. Гэтэл энэ бичлэг дээр утасны дуудлага үсэрч, тасарсан сонсогдож байгаа нь хачирхалтай байна.

Хоёрдугаарт, энэ бичлэгийг хийсэн хүн “хувьдаа ашигладаг МП-3 тоглуулагчаар хийсэн” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл бидний ашигладаг МП-3 тоглуулагчууд амандаа маш ойрхон барьж байж л ийм тод сонсогдох ёстой. Энд бүх үг нь гаргацтай, энгэрийн микрофон хийсэн юм шиг  тод сонсогдож байна. Бараг л мэргэжлийн төхөөрөмж ашигласан гэж хэлж болохоор байна. Тэнд хурал хийгдэж байхад хүний аман дээр МП-3 тоглуулагч тавиагүй нь лавтай.

Мөн техник, технологи хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд дурын хүнд текст өгөөд өөр хүний хоолойгоор яриулах бүрэн боломжтой. Ийм төрлийн маш олон аппликейшн, програмууд ашигладдаг. Компаниуд хүртэл бий болсон байна. Энгийн жишээ хэлэхэд Adobe компани 2016 онд Audition программынхаа шинэ өргөтгөлийг танилцуулсан.  Энэ програм гэхэд л хүний ярьсан нэг өгүүлбэрийг олон дахин яриулах, үгийн байрлалыг солих, нэмж текст өгөхөд өмнөх өгүүлбэртэй хольж шинэ өгүүлбэр бий болгон тухайн хүний хоолойны өнгөөр ярих гэх мэт маш олон даалгаварыг биелүүлж чаддаг” гээд 60 тэрбумын бичлэгийг “цагаан сараа 20 сая төгрөгөөр тэмдэглэсэн. Рэйлбусыг ашиглан нийслэлээс 60 тэр бум төгрөг босгосон” гэж Э.Бат-Үүл ярьж байгаа мэтээр өөрчлөн харуулжээ.

Тэрээр “Хамгийн сонин нь энэ 90 минутын бичлэгийг анх Америкт байдаг хүн Google drive ашиглан Твиттерт оруулсан байгаа юм. Америкт л дууг хүссэнээрээ өөрчлөх чадвартай компаниуд олон байдаг. Би текстээ өгөөд төлбөрөө төлөхөд миний хоолойгоор текстийг яриулах боломжтой гэсэн үг” гэжээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[206.189.56.132]

2018-06-27 17:28:45

odo bolimoor ym aa ene tendees neg l ih ym meddeg humuus eelj daraalan garch ireed baihii huswel yug yuch bolgono genuu tgd uneheer tiim l bsn bol ter uydee ene 60terbumig yriad baisnaaraa bat-uul yrisan bolgoh n yaasii ugasaa bs ymand hemjee hyzgaar gj bnshuudee negent l todorhoi boltson hereg deer chn iim sonin2 ym yrihaa zogsooh heregtei

Zochin

[145.239.70.231]

2018-06-27 17:24:50

60terbum gedeg ene hereg or undesgui zuil bol bish bolood l engeed jil garan yrigdaj bn uneheer hudlaa l ym bol uuruu hiigeegui gedgee batlah heregtei shde tegjil baij l ard irged oilgono ugui bol negentei l buruugaaraa uldene shuude

Itgel

[138.68.128.28]

2018-06-27 17:22:28

bas ene bat-uul holbootoi ym bishu hha zaluu hun baij bs sonin2 ym yrihiimaa irged yg mergejliin tuwshinguur ter aihtar2 yriad baigaa App uudiig medehguishde uneheer l ter 60terbumiin hereg hiigeegui ym bol neelttei sonsgol hiij l haruulah heregtei

Irgen

[188.226.148.40]

2018-06-27 17:19:19

Yun tom2 tehnik tehnoli yridag ym ugaasaa l bolson hereg gedeg n todorhoi boltson iim humuusiig umguulj hamgaalah gd baigaa zaluuchuudiig uneheer gaihaj baina harin ch tednii esreg shudarga unen gedeg zuiliig tednees neheh heregtei shuu dee