etoim.mn
photos/sssssssssssssssdwwd.jpg

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

- Долоодугаар сарын 31-нд нутгийн баруун хэсгээр, наймдугаар сарын 1-3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст бороо хуртай, зарим газраар усархаг бороо орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна -

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 31-нд нутгийн өмнөд хэсгээр, наймдугаар сарын 1-2-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31-нд нутгийн өмнөд хэсгээр, 1-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 1-2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 31-нд баруун хэсгээр, наймдугаар сарын 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 31-2-нд сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 3-нд баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 2-нд нутгийн баруун хэсгээр, наймдугаар сарын 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар, 4-нд зүүн хэсгээр түр зуур 16-18м/с. 3-5-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 24-29 хэм дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 28-33 хэм, ялангуяа 2-3-нд зарим газраар өдөртөө 32-37 хэм хүрч хална.   

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 31, наймдугаар сарын 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-3-нд зарим газраар түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ. 3-4-нд хойд хэсгээр сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 17-22 хэм өдөртөө 30-35 хэм, ялангуяа 2-3нд зарим газраар өдөртөө 33-38 хэм хүрч хална.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх