etoim.mn
photos/cf1537_5a0b160c2eac735fbig_x974.jpg

2018 оны наймдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Шарын гол,  Хангай нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Хараа, Хүдэр, Туул голын адаг, Шаргалжуут, Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын эхээр үерийн түвшинг 5-20 см, Онон гол Дадал сум, Байдраг гол Баянбүрд сум орчимд үерийн аюултай түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ мөрөн Орхон голын эхээр усны түвшин 10-55 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх