etoim.mn
photos/1c1d4df596d01da60385f0bb17a4a9e0.jpg

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 8 дугаар сарын 13-наас 8 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

- 14–16-нд ихэнх нутгийг хамран усархаг бороо орох тул үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна -

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 14-нд ихэнх нутгаар, 15,19-нд нутгийн хойд хэсгээр,18-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-15, 18-19-нд зарим газраар түр зуур 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-16, 18-19-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 14-нд нутгийн баруун хэсгээр, 15,19-нд ихэнх нутгаар, 16,20-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-15, 18-19-нд зарим газраар түр зуур 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-16,19-20-нд сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад хугацаанд  Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 14,18-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд нутийин баруун хэсгээр, 16-17-нд ихэнх нутгаар, 20-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 16, 20-нд зарим газраар түр зуур 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-17, 20-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-15, 18-19-нд зарим газраар түр зуур 15-17м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-16, 20-нд сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 16-21 хэм өдөртөө 30-35 хэм дулаан байна.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх