etoim.mn
photos/olloo_mn_1534297342_39143003_508988459543189_3256836441715507200_o.jpg

Наадмын өмнөхөн МУГЖ хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан, УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин Шанхайн олон улсын балетын VI уралдаанд амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ. “Шанхайн ритмээр бүжиглэе” уриатай зохион байгуулагдсан тэмцээнд дэлхийн 16 орны 73 шилдэг балетчин өрсөлдсөнөөс ийнхүү манай бүжигчин гуравдугаар байранд орж хүрэл медаль хүртэв. Ёстой л авсан шиг авсан гавьяатын тэмдгээ мялаасан шиг мялаасан түүнийг яах аргагүй л од болон гялалзах хувьтай авьяастай төрсөн хүн юм хэмээн мэргэжил нэгтнүүд нь магтаж шагшжээ. Тэрбээр “Шанхайн олон улсын балетийн тэмцээнд 2 жилийн өмнөх амжилтаа ахиулж хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд энэ жил ололт амжилтаар дүүрэн жил өрнөж байна. Туслаж дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлаж талархаснаа илэрхийлье. Шанхай Балетийн захирал гайхалтай мундаг хатагтай Шин Ли Ли танд , Тэмцээний туршид хамтран бүжиглэсэн Шанхай Балетийн гоцлооч Юуан Апу , Авьяаслаг бүжиг дэглээч Шанхай хотын 1-р зэрэглэлийн гоцлооч үндэсний 1 дүгээр зэрэглэлийн бүжигчин Ву Хушен болон Шанхай балетийн нийт хамт олонд маш их баярлалаа. Мөн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангаж зааж зөвлөж байсан Д.Дашлхагва багшдаа гүнээ талархсанаа илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Шин Ли Ли-тэй хамт” хэмээн Шанхайн бүжгийн төвийн албан ёсны хуудсанд бичжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх