etoim.mn
photos/2k0qzMr84t.jpg

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур бороо татарч, дулаарна.

2018 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн  зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 28-33 хэм, говийн аймгуудын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд зарим газраар, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх