etoim.mn
photos/92a9e02b4deebd6fe620e007fc2eda8e0c91766b.jpg

Азийн спортын 18-р их наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Өнөөдрийн байдлаар тус наадмыг нийт болон алтан медалийн тоогоор БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж байна.  Улс орнуудын нийт оноо авсан байдлыг танилцуулбал, БНХАУ-ын тамирчид 7 алт, 5 мөнгө, 4 хүрэл, Япон 3 алт, 6 мөнгө, 5 хүрэл, БНСУ-ын тамирчид 2 алт, 3 мөнгө, 5 хүрэл медальтайгаар эхний гурван байрт жагсчээ.

Манай улсын хувьд өнөөдөр Азийн наадмын чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаяр алтан медаль хүртсэнээр тус жагсаалтын 10-т эрэмбэлэгдээд байна.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх