etoim.mn
photos/2k0qzMr84t.jpg

Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

2018 оны 08 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд нутгийн баруун хагаст секундэд 12-14 метр, 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 9 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх