etoim.mn
photos/coffee-cup.jpg

Хүүхэд, залууст эрүүл, зөв хооллох хэв маягийг төлөвшүүлэхийн тулд сургуулиудын байранд кофе зарахыг хориглож байгаагаа Өмнөд Солонгосын засгийн газар зарлажээ.

Кофе зардаг автомат машинууд, дэлгүүр, мухлагууд ажиллуулахыг бүх бага, дунд сургуулиудад есдүгээр сарын 14-нөөс эхлэн хориглож байгаа юм.

Боловсролын систем нь ачаалал дарамт ихтэй, өрсөлдөөнтэй Өмнөд Солонгост сурагчид тархиа сэргээхийн тулд кофе, энергийн ундаа зэргийг ихээр хэрэглэдэг байна.

Үүний уршгаар хүүхдүүдийн дунд толгой эргэх, зүрхний цохилт нэмэгдэх, нойргүйдэх зэрэг эмгэг нэмэгдсэнийг албаныхан баталжээ.

Өмнөд Солонгосын хүн ам кофены хэрэглээгээр Азид тэргүүлдэг. Euromonitor байгууллагын судалснаар тус улсын нэг иргэн жилд дунджаар 181 аяга кофе уудаг гэнэ. Харьцуулбал Их Британий иргэд 151 аяга уудаг бол АНУ-ын иргэд 266 аяга уудаг байна.

Кофе уух соёл Өмнөд Солонгост хүчтэй дэлгэрч, 2016 оны сүүлээр Сөүл хот 18,000 гаруй кофе шоптой болсон нь жижиг дэлгүүрүүдийн тооноос давжээ.

Энэ оны эхээр Өмнөд Солонгосын засгийн газар сургуулиудад энергийн ундаа зарахыг хориглосон юм. Мөн түргэн хоол, чихэрлэг, кофейны өндөр найрлагатай хүнсийг хүүхдүүдийн телевиз үздэг цагаар сурталчлахыг хоригложээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх