etoim.mn
photos/p1au4k4mbv1rdf1ic4qv0tib1knj1.jpg

Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох  тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар 15-20 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд ихэнх нутгаар, 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-нд нутгийн баруун хагаст, 2, 4-нд ихэнх нутгаар, 3-нд  баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9 дүгээр сарын 1,4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх