etoim.mn
photos/mv62kfc8_imran-khan_625x300_24_August_18.jpg

Пакистаны шинэ Засгийн газар ерөнхийлөгч, ерөнхий сайд болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудыг төсвийн мөнгийг хувийн хэрэгцээнд хэтрүүлэн ашиглах мөн онгоцны нэгдүгээр зэрэглэлээр нисэхийг хориглох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд Имран Ханы тэргүүлдэг сайд нарын танхимаас гаргасан хэмээн Мэдээллийн сайд Фавад Чаудри өчигдөр мэдэгджээ. Тэрээр “Төрийн бүх өндөр албан тушаалтнууд буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд, ерөнхий шүүгч, сенатын дарга, үндэсний ассемблейн дарга болон бүх сайд нар нэгдүгээр зэрэглэл биш бизнес ангиллын суудлаар зорчих шийдвэр гарсан” гэж хэлсэн байна.

Тус улсад төрийн өндөр албан тушаалтнуудад тодорхой хэмжээний мөнгийг хувийн зорилгод ашиглахыг зөвшөөрдөг ч мөнгөний хэмжээ хэрээс хэтрэх болжээ.  Иймд ерөнхий сайд, ерөнхийлөгч болон бусад өндөр албан тушаалтнуудын энэ төрлийн зардлыг мөн зогсоохоор болсон байна.

Мэдээллийн сайдын мэдэгдсэнээр өмнөх ерөнхий сайд Наваз Шариф жилийн дотор 51 тэрбум пакистан рупи буюу 41,443,196.70 ам долларыг хувийн хэрэгцээнд зарцуулжээ. Мөн тус танхимаас албан тушаалтнуудыг гадаад болон дотоодын аялалд  тусгай онгоц ашиглалгүй зөвхөн бизнес ангиллаар нисэж байх шийдвэр гаргажээ.

7 дугаар сарын 25-ны өдөр ерөнхий сайдаар сонгогдсон Имран Хан нь Ерөнхий сайдын тансаг харшийг бүхлээр нь ашиглахгүй өмнө нь цэргийн асуудал хариуцсан нарийн бичгийн суудаг байсан харшийн жижигхэн хэсэгт амьдрахаар шийдсэн байна. Мөн тэрээр зөвхөн 2 машин, 2 үйлчлэгчтэй байж, төрийн ёслолын нарийн дэг жаягийг эдлэх шаардлагагүй гэж шийджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх