etoim.mn
photos/19633774.jpg

Израйль улсын ерөнхий прокурорын газар тус улсын тайчих клубүүдэд үзүүлдэг өвөр дээр бүжиглэх үйлчилгээг биеэ үнэлэлтийн нэг хэлбэрт тооцож, хориглох болсныг өчигдөр мэдээлжээ.

Тус улсын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мики Розенфелд уг үйлчилгээг прокурорын газраас хориглох арга хэмжээ авах болсон тухай мэдэгдэл ирснийг Ням гарагт мэдээлсэн байна.

Одоо цагдаагийн газар шинэ журмыг хэрхэн хэрэгжүүлэх зааварчилгаа хүлээж байгаа гэнэ. Хэрвээ өвөр дээр бүжиглэх үйлчилгээг үзүүлж байсан нь илэрвэл тухайн тайчих клубын эздэд хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.

Ийнхүү прокурорын байгууллага тайчих клубүүдын эсрэг захиргааны арга хэрэглэж байгаа бол Израйлийн парламент дахь эрх баригч, сөрөг хүчний аль аль нь тайчих үзүүлбэрийг бүхэлд нь биеэ үнэлэлтийн нэг хэлбэрт тооцож, хориглох хуулийн төсөл боловсруулж эхэлсэн байна.

Уг хуулийн төслийг санаачлагчид “Шинэ хууль нь биеэ үнэлэх болон тайчих үзүүлбэрийг нэг түвшинд тавьж, аль алиныг нь эмэгтэй хүний эрх, бие махбодод хор хохирол учруулах гэмт хэргийн хэлбэр гэж үзэхээр болж байна” гэж үндэслэлээ тайлбарлажээ.

Израйль улсад биеэ үнэлэхийг зөвшөөрдөг ч зохион байгуулалтад оруулах, тухайлбал зуучлах, янхны газар ажиллуулах зэргийг гэмт хэрэгт тооцдог юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх