etoim.mn
photos/_103272643_bd652c2d-9eea-4e45-ab56-1cce015bc8b6.jpg

Бразилийн Рио ДэЖаниеро хот дахь 200 жилийн настай үндэсний музейд өнгөрсөн ням гарагт буюу 9 сарын 2-ны орой 19:30 минутын үед томоохон гал түймэр гарчээ. Гал түймэрийн шалгаан нь одоохондоо тодорхойгүй байгаа бөгөөд аз болоход хүний амь эрсдээгүй байна.

Бразил улсын Ерөнхийлөгч Мишель Темер  “Манай улсын хувьд 200 жилийн нөр их хөдөлмөр, судалгаа, түүхийн үнэт зүйлсээ алдсан маш харамсалтай явдал боллоо” гэж өөрийн твиттр хуудаснаа жиргэжээ.

Музейд Бразилаас гадна Египет дурсгал зэрэг олон орны түүхийн олдворууд байдаг бөгөөд динозаврын яс болон Америк тивээс олдсон хамгийн эртний буюу 12 мянган жилийн настай эмэгтэй хүний араг ясыг хадгалдаг байна.

Музейг сэргээн засварлаж хамгаалагтын системийг сайжуулахад Бразилийн хөгжлийн банкнаас 5.35 сая доллар төсөвлөжээ.

Энэхүү музей нь 1818 онд баригдсан бөгөөд тухайн үедээ Португалийн дээдсийн гэр бүлийн ордон байжээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх