etoim.mn
photos/41020263_2199153960409530_6789144273250942976_n.jpg

Өвөр Монголын соёлын өдрүүд “Өвөр Монголын амт” өвөрмөц амтат хоолны баяраар үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээ нь Новотел зочид буудалд болж байгаа бөгөөп энэ сарын 5-7 өдрүүдэд 12:00-14:30 минут, 18:00-21:00 цагуудад болох юм.

Хятад үндэстний хоол, гал тогоо 6000 жилийн түүхтэй гэж үздэг бөгөөд түүхийн энэ урт хугацаанд өөрийн өвөрмөц шинж чанараа  хадгалсаар иржээ. Хэдийгээр орчин үеийн тоног төхөөрөмж, сав хэрэглэл, шинэхэн технологи нэвтэрсээр байгаа боловч гар ажиллагаа, нарийн чимхлүүр ажил шаарддаг хятад хоол бэлтгэх эртний  арга одоог хүртэл уламжлагдан үлджээ. 

Хятад хоол аль ч талаараа бусад улс, үндэстний хоолноос ялгагдах онцлогтой. Нөгөө талаар хятад тогооч үндэснийхээ хоолыг бусад улс орны хэрэглэгчдийн онцлогт тохируулан өөрлөн хувиргах чадварыг сайтар эзэмшсэн байдаг. Өөрөөр хэлбэл хятад үндэстний хоол бэлтгэх арга нь  дээр үеэс  уламжлагдан ирсэн зайлшгүй дагаж мөрдөх ёстой бичигдээгүй хууль, аксиомоор зохицуулагддаг аж. Чухамхүү ингэснээр жинхэнэ хятад амт, үндэсний өвөрмөц онцлогийг бий болгож чаддаг байна. 

Сурвалжилсан: Б.Ариунсарнай 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх