etoim.mn
photos/230064-06092018-1536224211-615635248-pruise.jpg

“Toyota” компани гал гарах эрсдэлийн улмаас олон улсын зах зээлээс “Prius” болон “C-HR Compact” загварын нийт сая гаруй автомашиныг буцаан татаж, засварлах болсноо мэдэгдлээ.

Үүнээс дийлэнх нь буюу 554 мянга нь Японд, 192 мянга нь АНУ-д зарагдсан автомашинууд байгаа юм. “Toyota”-ийн нэг автомашинд гал гарсан тохиолдол гарсныг тус компани баталгаажуулсан байна. Хэдий тийм боловч хүн бэртэж гэмтээгүйг онцолжээ.

Үүнээс өмнө “Toyota” компани 2016 онд шатахууны савнаас шатахуун урсах эрсдэлтэй гэх шалтгаанаар 2.8 сая автомашин эргүүлэн дуудаж, засварлаж байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх