etoim.mn
photos/-07092018-1536306347-770765839-12c733ab-d076-4859-a487-42007db6b597-AP_Mexico_Mass_Graves.jpg

Мексикийн зүүн талд орших Веракрус хотын далайн эрэг дагуу газраас 166 хүний цогцсыг илрүүлжээ.

Тус газраас 144 хүний иргэний үнэмлэх, хүмүүсийн хувийн эд зүйлс, хувцас ч мөн олсон байна. Гэсэн ч мэргэжилтнүүд хохирогчдын тоог тодорхой гаргахад гол анхаарлаа хандуулан ажиллажээ.

Улсын прокурор Жорж Винклер эдгээр араг яс, эд зүйлс нь дор хаяж хоёр жил болсон талаар мэдээлсэн аж. Аюулгүй байдлыг хамгаалах үүднээс булшнуудын нарийн байршлыг дэлгээгүй байна.

Наймдугаар сарын 8-ны өдөр тус газарт цогцос байгаа талаарх мэдээллийг авч нэг сарын хугацаанд дрон, радар зэрэг төхөөрөмж ашиглан мөрдөх ажиллагаа явуулсны эцэст 166 цогцсыг 32 булшнаас илрүүлжээ.

2006 оноос хойш Мексикт хар тамхитай холбоотой хүчирхийлэл дэвэрч,  Веракрус хот хар тамхи наймаалагчдын бүлэглэлүүд хоорондоо дайтдаг талбар болсон аж.

2006 оноос хойш нийт 200,000 гаруй хүн амиа алдсанаас 2017 онд 28,702 иргэн амиа алдсан нь өнгөрсөн хугацаан дахь хамгийн дээд хэмжээ юм. Одоогоор Мексикт 37,000 хүн сураггүй алга болсон хэмээн бүртгэгджээ.

Түүнчлэн 2017 оны гуравдугаар сард ч нэгэн булшнаас 250 хүний араг ясыг олсон тохиолдол бий.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх