etoim.mn
photos/24796602_10214646574978595_48701844451338256_n.jpg

Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой ирэх 2019 онд тохионо. Энэхүү ойг тохиолдуулан "Монголкино" нэгтгэлээс Монгол Улсын Гарамгай баатар Л.Дандарын амьдрал, баатарлаг үйлсийн тухай уран сайхны кино бүтээхээр болжээ.  

Ингэхдээ уг киноны гол дүр болох Л.Дандар баатрын дүрийг сонгон шалгаруулалтаар тодруулах юм байна. Гол шалгуур нь 30 орчим насны, 170 см-ээс дээш өндөргүй, морь сайн унадаг, хэл ярианы хөгжил сайтай байх ёстой аж.  Мөн  "Монголкино" нэгтгэлээс Маршал Жуков болон Х.Чойбалсангийн дүрд тоглох маш төстэй хүмүүсийг хайж байгаа  юм байна.

Дүрийн сонгон шалгаруулалт есдүгээр сарын 10-15 хооронд  "Монголкино" нэгтгэлийн байранд болно.

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх