etoim.mn
photos/-10092018-1536544419-1898452789-IMG_9196.JPG

“Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар их наадам”-ыг Киргикстан улсын Чолпан-Ата хотноо энэ сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнгээ гаргажээ.

80 улсын 2000 тамирчин, спортын 37 төрлөөр өрсөлдсөн бөгөөд манай улсаас 80 тамирчин оролцсон юм.

Монгол үндэсний бөхийн барилдааныг энэ удаагийн наадмаас эхлэн тус наадмын хөтөлбөрт багтаасан бөгөөд эхний тэмцээнд Монгол улсын начин Доржийн Анар түрүүлж, Өвөр Монголын Алтансүх үзүүр булаажээ.

Энэ удаагийн наадамд зохион байгуулагч Киргизстан улсын баг тамирчид илт давамгай амжилтаар тэргүүлсэн бол Казакстан улс дэд байр, ОХУ гутгаар байрт тус тус шалгарсан байна. Харин манай улсын баг тамирчид есдүгээрт жагсав. Монголчууд хоёр алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх