etoim.mn
photos/20180609_p1c4gmt4ruv0jh5hemin1fjlt3.jpg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний статистикийн хороо, Биеийн тамир, спортын газар хамтран Биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг, тооллогыг анх удаагаа зохион байгуулжээ. 

Биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг, тооллогыг 2017 оны арваннэгдүгээр сарын 25-аас 2018 оны хоёрдугаар сарын 01 хүртэл орон даяар зохион байгуулсан байна. 

Тооллогоор: Монгол Улсын хэмжээнд нийт 985 заал тоологдсоноос 272 (27.6%) Улаанбаатар хотод, 713 (72.4%) хөдөө орон нутагт байна. Спортын арга хэмжээ зохион байгуулах зориулалттай заалны талбайн хэмжээгээр Дархан-Уул аймаг 47 заалтай буюу 16621 м2, Хөвсгөл аймаг 48 заалтай буюу 15512 м2 талбайгаар хамгийн их байхад Говьсүмбэр аймагт 10 заалтай буюу 3624 м2, Сүхбаатар аймаг 21 заалтай буюу 6312 м2 -аар хамгийн бага үзүүлэлтэй байна. 

Нэг хүнд ногдох заалны талбайн хэмжээгээр хамгийн их нь Өмнөговь (0.267м2), Говьсүмбэр (0.262м2), Дундговь (0.241м2) аймгууд байгаа бол Улаанбаатар хот (0.095м2), Өвөрхангай (0.126м2), Сүхбаатар (0.127м2) аймгууд хамгийн бага байгаа нь батлагджээ. 

Тооллогын үр дүнгээр гарсан үзүүлэлтийг Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангахад ашиглах ба цаашид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэхэд чиглэгдэх юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх