etoim.mn
photos/orig.jpg

Дэлхий нийтийг хуйлруулж чадсан Солонгос цувралууд үргэлжилсээр. Тэдний нэг болох ТvN телевизийн бүтээл '100 Days My Prince' киноны эхний ангиуд энэ сарын 10,11нд үзэгчийн хүртээл болжээ. Одоогоор киноны хандалт өндөр байгаа бөгөөд мэргэжлийнхний дүгнэлтээр кино багийнхны жүжиглэлт, жүжиглэх чадварт дажгүй гэж үнэлсэн боловч  D.O-ийн жүжиглэлтийг илтээр сайшаасан байна. Зөвхөн мэргэжилтнүүд төдийгүй үзэгчид ч энэ дүгнэлттэй санал нийлж байгаа юм.

D.O буюу Ду Кён Сү нь 2011 оны 1 сарын 30нд Солонгосын хамгийн олон гишүүнтэй гэгдэх Эксо хамтлагийн 8 дахь гишүүнээр сонгогдож урлагийн гараагаа эхэлж байжээ.

Тэрээр жүжигчний гараагаа 2014 онд гарч байсан "Карт" киноны Тэ Ёны дүрээр эхлүүлж байсан бөгөөд одоогоор 10 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээгээд байна.

 

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх