etoim.mn
photos/asia-pacific-masters-gam.png

Энэ жил олон улсын мастеруудын тоглолтын холбооноос анх удаа Ази, номхон далайн орнуудын дунд спортын их наадам зохион байгуулж байгаа. Тус анхдугаар наадам Малайзын Пенанг хотноо 9-р сарын 7-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү наадамд 23 орны 5500 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд манай орон спортын 7 төрөлд тамирчдаа илгээсэн.  Үнээс байт харвааны тамирчид хувийн төрлийн тэмцээндээ амжилттай оролцож эмэгтэйчүүдээс Шагдарын Бямбасүрэн алтан медаль, Хорлоогийн Отгонтуяа мөнгө, Пагмын Оюунцэцэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн харваанаас Б.Ганзориг, Ж.Дашдорж нар мөнгө, Б.Лхагвасүрэн хүрэл медаль тус тус хүртжээ. 

Нийлбэр оноогоор манай тамирчид Байт харвааны төрөлд 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл нийт 6 медаль хүртэж хувийн төрөлд медалийн тоогоор 2, чанараар 3-р байрт орсон амжилт гаргалаа. 

Дашрамд дурдахад өчигдрийн тэмцээнд Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын их хурлын гишүүн С.Батболдын гэргий Байт сурын холбооны тамирчин Х.Отгонтуяа алтан медалийн төлөө Австралийн тамирчинтай өрсөлдөж, сүүлийн хоёр үед 1 оноогоор хоцрон мөнгөн медалийн болзол хангасан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх