etoim.mn
photos/google-tech_d.jpg

Google компанийн үүсгэн байгуулсан Area 120 инкубатор өөрсдийн шинээр гаргасан Touring Bird аяллын хөтчөө олон нийтэд танилцууллаа. Аялагчид Touring Bird гэх аяллын хөтчийн тусламжтайгаар аяллын маршрутаа сонгох, сонгосон газраа очоод юу хийх боломжтой зэргийг нэг дороос хурдан шуурхай олж мэдэх боломжтой бөгөөд өөрсдийн төсөвтөө тааруулан аяллаа төлөвлөх, аялалтай холбоотой асуудлыг нэг дор, хялбараар шийдэх боломжыг бүрдүүлжээ.

Одоогоор Touring Bird аялалын хөтчид хүмүүсийн түгээмэл аялдаг болон аялахыг хүсдэг газрууд болох Нью-Йорк, Парис, Чикаго, Бостон, Амстердам, Берлин зэрэг хотуудын дэлгэрэнгүй мэдээллүүдийг  оруулжээ.

Энэхүү хөтөч нь ямар ч үнэ төлбөргүй элдэв нэмэлт зүйл татаж авалгүйгээр зүгээр л веб хөтчөөр хандах боломжтой юм байна. Хэрэв та дээрх хотууд руу аялахыг хүсч байвал Touring Bird хуудсаар заавал зочилж өөрсдийн аялалын  төлөвлөгөөгөө гаргаарай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх