etoim.mn
photos/Kazino-Makao.jpg

Дэлхийд алдартай Макаогийн казино түүхэндээ анх удаа хаалгаа барьжээ. үүний шалтгаан нь Макаогийн албаныхан үерийн гамшигт өртөж болзошгүй анхааруулгыг хүргүүлсний дагуу хаалгаа барьсан байна. Өмнө нь өнгөрсөн онд Хато далайн шуурга Макаог дайрах үеэр албаныхан урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй хийсэн. Түүнээс болж их хэмжээний хохирол амссан хэмээн ард иргэдээс шүүмжлэл хүртээд байсан юм. Тухайн үед далайн шуурганы улмаас 12 хүн амь үрэгдэж байжээ.

Макаогийн албаныхан казино ажиллуулагч 42 газрын эзэдтэй хэлэлцэж тохиролцсоноор бямба гаригийн шөнө албан ёсоор казинонуудыг хаасан байна. Түүнчлэн бусад худалдааны байгууллага, дэлгүүр хоршооны гадна гудамж дагуу олон тооны элстэй шуудайг байршуулан үерээс хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авчээ. Макао нь Хятадын өмнөд хэсэгт орших хагас автономит бүс нутаг билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх