etoim.mn
photos/01_b.jpg

Мэдээллийн эх уурхай болсон “Ройтерс” агентлагаас  Австралийн эрх баригчид зах, худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй гүзээлзгэнэ жимсэнд зүү нууж, иргэдийг амь нас болон эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй этгээдийг орон даяар эрэн сурвалжиж эхэлсэн талаар мэдээлж байна.

Тэдгээр гэмт этгээдүүд нь зүгээр ч нэг гүзээлзгэнэд зүү нуулгүй зөвхөн “Олон тооны хэрэглэгчтэй зургаан компанийн гүзээлзгэнэд зүү нуусан” тухай орон нутгийн цагдаа нар мэдэгдсэнн юм.

Үүнээс болж иргэд ихэд болгоомжлон гүзээлзгэнэ жимсийг худалдан авахаа больсноор жимсний худалдаачид ихээхэн хохирол амсчээ. Энэхүү зүү нуусан гүзээлзгэнэ худалдан авсан олон хохирогч байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь санамсаргүйгээр зүү залгиж одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ талаар эрх баригчид “Күинсланд мужийн нэр хүндэд халдах, орлого бууруулах хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Хэрвээ уг хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулсан этгээдийг талаарх үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнд 70 мянган ам.долларын шагнал өгнө” гэж мэдэгдэв.

Энэхүү мэдээллийн дараахан зах, дэлгүүрийн эзэд хяналтын камер шүүж, гэмт этгээдийг эрчимтэйгээр хайж эхэлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх