Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/GirlRobot_header.jpg

Швейцари улсад зохион байгуулагдаж буй Дэлхий эдийн засгийн чуулга уулзалтаар судлаачид 2025 онд роботууд хөдөлмөрийн зах зээлд 52 хувийг эзлэх талаар тэмдэглэжээ.

Гэхдээ хүмүүст шинэ ажлын байр бий болгохоос гадна бидний компьютертэй харьцах хэрэглээнд бодитой өөрчлөлт оруулах талаар дурдсан байна.

“Өнөөдөр робот болон машинууд хөдөлмөрийн зах зээлд гүйцэтгэх үүргээрээ 29 хувь эзэлж байна. 2025 онд энэ үзүүлэлт 52 хувь болж, өснө. Өөрөөр хэлбэл,  75 сая ажлын байрны оронд 133 сая шинэ ажлын байр бий болно” хэмээн судлаачид дүгнэжээ.

"2018 оны ирээдүйн ажлын байр" судалгаанд роботууд хүмүүсийн хийж чадах нягтлан бодох, менежмент, үйлдвэрлэл, шуудан болон нарийн бичгийн салбарт орлох болно хэмээн дурджээ. Тэгвэл хүний ур чадвар шаардах худалдаа арилжаа, маркетинг, хэрэглэгчдэд туслах үйлчилгээ зэрэг салбарт эрэлт гарч болзошгүйг тэмдэглэсэн байна. Судалгаанд тусгаснаар хүн төрөлхтөнд гарч болзошгүй хамгийн том асуудал бол ажилчдыг дахин сургах явдал хэмээн тэмдэглэсэн бөгөөд ялангуяа бүтээлч сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар болон үзэл бодлоо зөв зүйтэй илэрхийлэх зэрэг ур чадвар шаардсан салбарт ихээхэн хүндрэл тохиох талаар тэмдэглэсэн байна. Энэхүү судалгааг дэлхийн томоохон гүйцэтгэх захирал болон удирдах ажилтнуудаас авсан юм.

Мөн ирэх дөрвөн жилд агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын ажилчдын ур чадварыг дээшлүүлэхэд компаниуд анхаарах ёстой болохыг онцолсон бөгөөд дэлхийн олон улс орны Засгийн газруудыг ард иргэддээ болон ажилчдадаа зориулж даатгал бий болгохыг судлаачид зөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: AFP

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх