etoim.mn
photos/mo2018091705000.jpg.jpg

Монгол Улсад болох Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аваргын  тэмцээн нь 3 төрлөөр 10 дугаар сарын  1-6-ны хооронд  “Holiday Inn” зочид буудлын зааланд  болох бөгөөд тэмцээнд  26 улсын баг тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Тус тэмцэээнийг  Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир спортын газар дэмжиж  Монголын Хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулж байгаа.  Тэмцээнд манай улсаас 27 тамирчин оролцож хүч тамираа сорино хэмээн Япон Улсын Китакюшю хотод  Ази, Номхон далайн орнуудын парапауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд -107 кг жинд 239 кг шахаж Азийн рекордыг эвдсэн Э.Содномпилжээ мэдээллээ.

Мөн энэ үеэр  АНЭУ-д энэ сарын 18-24-ний өдөр  болох хэвтээ шахалтын  Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх  Пауэрлифтингийн ОУХМ Ц.Баярхүү сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тус тэмцээнд манай улсаас Азийн тэмцээнд оролцож байсан туршлагатай 5 тамирчин оролцох болсон. Бэлтгэл бүрэн хангагдсан, өмнө Ази тивийн тэмцээнд ялагдаж байсан тамирчинтайгаа таарч даагаа нэхэх боломж олдлоо. 11 дүгээр сард Швед улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 8 тамирчин хүч сорино" гэв.

Хүндийн өргөлтийн холбооноос 12 дугаар сарын 4-8-ны өдөр Классик Пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгааг ч дуулгав.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[124.158.107.85]

2018-09-25 13:42:59

пауэрлифтингийн холбоо шүүдээ. Юун хүндийг өргөлтийн холбоо вэ энэ хоёр чинь тусдаа холбоо