etoim.mn
photos/15372358245ba05b7053ea0.jpg

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадамд амжилттай оролцсон цагдаагийн байгууллагын тамирчдаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн байна. Спортын наадмын бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд аваргалсан МУГТ, “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч Э.Бэхбаяр, мөн наадмын урт бууны 10м эмэгтэй дасгалд хүрэл медаль хүртэж, буудлагын 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд түрүүлсэн Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын цагдаа Г.Нандинзаяа нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх болон бусад албаны хүмүүс оролцлоо.

                                                                                                                                                                                          ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх