etoim.mn
photos/5ba0845426234.jpg

УДБЭТ-ын хамт олон түүхт 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтээ ирэх сарын 07-нд дэлхийн болон Монголын уран бүтээлийн дээжсээс бүрдсэн сонгодог тоглолтоор хийнэ.

Мөн дэлхийн шилдэг дуурийн нэг Ж.Бизе “Кармен” дуурийг ирэх сарын 13-нд, Дэлхийн балетын ноён оргил П.И Чайковскийн “Хунт нуур” балетыг 14-нд тоглож цуврал тоглолт болгон үргэлжлүүлэх юм.

Мөн 68 жилийн ойгоо угтан тоглолтын улирлын нээлтийн үеэр УДБЭТ-аас төрөн гарсан үе үеийн уран бүтээлчид болон бүтээлүүдийн тухай түүхэн үзэсгэлэнг гаргах аж. Түүнчлэн 2018-2019 он буюу 56 дахь тоглолтын улиралдаа хүүхэд залууст зориулсан уран бүтээл болон арга хэмжээг толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тухайлбал, дэлхийн сонгодог дуурь А.Бородин “Игорь ван ”, Л.Минкус “Баядера” балет, хүүхдэд зориулсан шинэ бүтээл Д.Эрдэнэбаатар “Баавгай дуулах уу” дуурь, “Ай ёо доктор” балет зэрэг уран бүтээлийг шинээр болон сэргээн тоглохоор төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, УДБЭТ нь анх 1950 оны 12 дугаар сарын 30-ний өдөр өрх тусгаарлан тусгаар тогтносон түүхтэй. Ийнхүү монголдоо төдийгүй Азид цорын ганц “Сонгодог театр” бий болсон юм. УДБЭТ-ын анх байгуулагдсан он жилийг судалгаа шинжилгээний үндэслэлтэй, үнэн зөв тогтоох, баталгаажуулах зорилгоор УДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Төвшинтөгс 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдөр “Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үүсэл хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг соёл урлагийн салбарын эрдэмтэн профессор, судлаачидтай хамтран зохион байгуулсан. Тус хурлаар УДБЭТ-ын анх байгуулагдсан оныг 1950 оны 12 дугаар сарын 30-ний өдөр гэдгийг тодорхойлсон байдаг. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх