etoim.mn
photos/f93397368e29a5d73e7ec6235ff6e977.jpg

“ISNA” агентлагаас өнгөрөгч мягмар гарагийн өглөө Иран улсын Исфахан мужид шатамхай материал тээсэн ачааны тэрэг Тегеран хотоос тус улсын өмнөд нутгийн Керманруу явж байсан зорчигч тээврийн автобустай мөргөлдсөнөөс болж 21 хүн амиа алдсан тухай мэдээллээ.

 “Зорчигчидын 19 нь газар дээрээ амиа алдаж, хоёр нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан” гэж мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Жавад Доросткар мэдэгджээ. Түүнчлэн  хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед дэгдсэн гал түймрээс болж 25 хүн их бага хэмжээгээр гэмтэл авчээ.

Галд түлэгдсэн иргэдийг Исфахан мужийн Улаан загалмайн нийгэмлэгийн аврах албаны ажилтнууд гэмтсэн хүмүүсийг Доруд хотын эмнэлэгт хүргэсэн байна. Амна нь өнгөрсөн долдугаар сард Ираны Курдистан мужид үүнтэй ижил ослын улмаас 13 хүн амиа алдсан хэрэг гарч байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх