etoim.mn
photos/15373374485ba1e868067e9.jpg

Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын охидын шигшээ багийнхан өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо 17:00 цагаас Лаосын багтай хийнэ.

Лаос бол хоёр жилийн өмнө Азийн АШТ-д оролцож байсан энэ хэсгийн хамгийн туршлагатай баг юм. Ики Ёжи дасгалжуулагчтай Монголын шигшээ багийнхан хэсгийн хамгийн хүчтэй баг гэгдэж буй Лаосын өнөөдөр хожиж байж зургаан оноотой болж хэсгээс гарах боломжоо хадгалан үлдэнэ.

Манай шигшээ Зүүн Азийн АШТ-ий хүрээнд Лаосын багтай тоглож 2:0-ээр ялагдаж байсан. Тэр цагаас хойш Монголын охидын шигшээ ур чадвар ихээхэн өссөнийг энэ удаагийн тэмцээнээс та бүхэн харж буй бизээ.

Оройн 17:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд болох Монгол, Лаосын шигшээгийн тоглолтуудыг хүрэлцэн ирж үзээрэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх