etoim.mn
photos/21147065_183036975.jpg

Францын Рен хотын “Gaumont” кинотеатрт үл таних нэгэн эрэгтэй үйлчлүүлэгчид рүү хутга барин дайрснаас болж  хоёр хүн шархаджээ.

Тус кино театрын нэгэн ажилтан  "OuestFrance" хэвлэлд халдлагын цаад шалтгаан нь ахуйн маргаан байсан бололтой. “Нэгэн эр кино заалны цаад өнцгөөс нэг хүнийг хутгалаад, дараа нь дотор зодолдож эхэлсэн. Бид халдлага үйлдсэн этгээдийг зааланд түгжих гэж оролдсон. Цагдаа нар ч маш шуурхай ирсэн" гэж мэдэгджээ. Цагдаа нар хэргэтнийг нулимс асгаруулагч хийний тусламжтайгаар барьж саатуулаад байна. Харин шархадсан хүмүүсийн бэртэл харьцангуй хөнгөн байсан бөгөөд тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх