etoim.mn
photos/2f1f69_2740_x974.jpg

Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт гахайн ханиад дэгдэж, одоогийн байдлаар есөн гахай үхэж, 14 гахайд өвчний шинж тэмдэг илэрсэн гэж БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Тиймээс Өвөрмонголоос амьд гахай тээвэрлэх, гахайн махны төрлийн боловсруулаагүй бүтээгдэхүүнийг нийслэл болон бусад хот руу гаргахыг бүрэн хоригложээ.

Өнгөрсөн наймдугаар сарын эхээр БНХАУ-д гахайн ханиадны анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш зургаан мужийн 18 фермд ижил төрлийн шинж тэмдэг илэрсэн байна. Өвөрмонголд гахайн ханиад гарч мах оруулж ирэхгүй гэх сургаар БНХАУ-д гахайн махны үнэ ойрын гурван жилд байгаагүйгээр өссөн үзүүлэлт гарчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх