etoim.mn
photos/milly3.jpg

Сүүлийн үед Амеркийн интернэт хэрэглэгчид "Хачирхалтай  зүйлс" цувралын залуу од болох жүжигчин Милли Бобби Браун саяхан рэппер Дрэйк хоёрын талаар ихээр сонирхох болсон. Учир нь нялх од  жүжигчин Милли өгөрөгч даваа гарагт болсон "Эмми" кино наадмын улаан хивсний ёслолын үеэр 31 настай рэппер дуучин Дрэйкийн талаар "Би түүнд хайртай". Тэрээр "Би түүндтэй Австралид уулзсан. Тэр үнэхээр гайхалтай, сайн найз, үлгэр жишээ хүн. Бид нэг нэгэн рүүгээ мэссеж бичсэн. Тэр над руу "Би чамайг маш их санаж байна" гэсэн зурвас илгээхэд "Би чамайг илүү их санаж байна" гэж би хариу бичсэн" гэж хэлсэн нь олныг ихээхэн цочирдуулсан юм. 

Түүгээр ч зогсохгүй өсвөр насны жүжигчин охин өөрөөс нь хоёр дахин ах Дрэйк өөрт нь амьдралын зөвлөгөө өгсөн хэмээн ярьсан байна. Чухам ямар зөвлөгөө өгсөн талаар сэтгүүлч асуухад "Хөвгүүдийн тухай. Тэр надад тусалсан. Тийм ээ. Тэр үнэхээр гайхалтай. Би түүнд хайртай" гэж хариулжээ. Гэхдээ Миллид чухам яг ямар зөвлөгөө өгснийг хэлэхийг хүсээгүй гэнэ. Энэхүү өсвөр насны охин рэппер Дрэйктэй ирэх 11-р сард Атлантад хийх аялан тоглолтынх нь үеэр уулзахаар болсноо ч хэлж амжжээ. 

Харин насанд хүрээгүй охинтой хөвгүүдийн тухай илэн далангуй зурвас илгээсэн Дрэйкийг өсвөр насны хүүхдийг илт эргүүлж, "шар сэмжилж" байна гэж интернэт хэрэглэгчид хүчтэй шүүмжилж байгаа юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх