etoim.mn
photos/dance.jpg

Жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг дэлхийн энхтайвны өдөр байхаар товлосон байдаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллага тус өдрийг дэлхийн улс орнууд болон иргэд хоорондын энхтайвны ойлголцлыг бэхжүүлэх зорилготойгоор тунхагласан байдаг.

Энэ жилийн хувьд сая сая хүний эрхийг хамгаалж, шаналал зовлонгоос урьдчилан сэргийлж, илүү шударга нийгмийн үндэс суурийг тавьсан "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"батлагдсаны 70 жилийн ой тохиож байгаа юм. Тэр ч утгаараа дэлхийн энхтайвны өдрийг "Энхтайвны эрх-Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жил" гэх уриан дор олон улсад өнөөдөр тэмдэглэж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг тэртээ 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаар дэлхийн улсууд баталж байсан түүхтэй.

Өнөөдөр ч тус тунхаг нь анх батлагдаж байсан шиг хүч нөлөөтэй, дэлхий дахинд чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Мөн тус тунхаглал нь дэлхийд хамгийн их орчуулагдсан баримт бичгээр тодорсон ба нийт 500 гаруй хэлэнд орчуулагдаад байгаа аж.

Тус өдөртэй холбогдуулан НҮБ-ийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антонио Гутерешийн мэндчилгээг хүргэж байна:

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх