etoim.mn
photos/main-banner-2-1024x349.png

“Азийн пара наадам-2018” ирэх 10 дугаар сард Индонезийн нийслэл Жакарта хотноо зохион байгуулах тэмцээний тасалбар худалдаанд гарсан тухай тус наадмыг зохион байгуулагчид мэдээллээ.

Энэхүү наадмын тасалбарын үнэ 500 мянган рупиягаас /34 ам.доллар/ 2.5 сая рупиягийн /168 ам.доллар/ хооронд хэлбэлзэж байна.  Наадмын нээлтийн ажиллагаа 10 дугаар сарын 6-нд Жакарта хотод байрлах “Gelora Bung Karno” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд нээлтийн ёслолд дунд болон ахлах сургуулийн 1000 сурагч, хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй хүн бүжиглэх бөгөөд өөр бусад уран бүтээлчид оролцох талаар албан ёсоор зарласан юм.

10-р сарын 6-наас 13-ны хооронд үргэлжлэх “Азийн пара наадам-2018” тэмцээнд 41 орон болон тус  нутаг дэвсгэрийн 2800 гаруй тамирчин оролцохоор болжээ. Тамирчид сагсан бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлт, шатар болон туялзуур сэлэм зэрэг спортын 18 төрлөөр өрсөлдөнө.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх